Утаан дахь үнсний хэмжээ бууруулах уутат шүүлтүүр суурилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-19 10:40:36

Дорноговь /МОНЦАМЭ/. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 500.0 сая төгрөгийн санхүүжилтээр Дорноговь аймгийн дулааны станцын III, IV зууханд утаан дахь үнсний хэмжээ бууруулах уутат шүүлтүүрийн угсралтын ажлыг “ТЕРМОМАСТЕР” ХХК гүйцэтгэн туршилт тохируулгын ажлыг хийж байна.

Шинэ дэвшилтэт технологи болох уутат шүүлтүүр суурилуулснаар дулааны станцын яндангаас гарч байгаа утааны хийтэй тээвэрлэгдэн агаарт хаягдах үнсний хэмжээг 99,9 хувь бууруулж стандарт хангасан байгаль орчинд ээлтэй, орон нутгийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн албаныхан мэдээллээ. Дээрх ажлыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нарын санаачилгаар хэрэгжүүлж байгаа аж.

Дорноговь аймгийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ОНӨХХК нь хөдөөд найман салбартай нийт 300 гаруй ажилтантай томоохон компани юм.

Холбоотой мэдээ