Цаасны хэрэглээг бууруулж, цахим үйлчилгээг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-19 10:21:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагад ашиглах цаасны хэмжээг багасгах, байгууллагын дотоод үйл ажиллагаанд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах замаар орон зай цаг хугацаанаас үл хамааран ажлын бүтээмжийг дээшлүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ажлыг Сайншанд сумын ЗДТГ-аас зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Сайншанд сумын харьяа төсвийн байгууллагуудад төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн сургалт зохион байгууллаа. 

Сайншанд сумын Засаг даргын Тамгын газарт “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” ажиллаж буй бөгөөд тус төвөөс 2021  онд  13811  иргэнд үйлчилгээ үзүүлснээс "E-Mongolia"  цахим үйлчилгээнээс 5261 иргэн үйлчилгээ авсан байна.

Холбоотой мэдээ