Төллөх малын 21 хувь нь төллөжээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-15 14:28:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын хэмжээнд нийт 65379 хээлтэгчээс 13864 буюу нийт төллөх малын 21 хувь нь төллөжээ. Харин гарсан 14071 төлөөс 13988 буюу 99.4 хувь нь бойжиж байгаа аж.

Энэ жил Сайншанд сумын хэмжээнд цас багатай, өвөлдөө дулаан өвөлжсөн тул мал жилбэтэй онд тарган орсон хэмээн нутгийн малчид хуучлав.

Холбоотой мэдээ