Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр саатууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-14 21:19:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын чанартай төв авто замаар баруун аймгуудаас ирж байгаа зорчигч тээвэр /автобус/-ийн хөдөлгөөнийг Баянхонгор аймгийн Баянхонгор суманд, зүүн талаас ирэх хөдөлгөөнийг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд түр xугацаагaap саатуулж байна.

Тодруулбал, Төвийн болон баруун аймгуудын нутгаар орсон их хэмжээний цас, цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан, халтиргаа гулгаатай нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдлыг хангуулах үүднээс 2022.04.14-ний өдөр Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан шийдвэрээр дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Мөн дээрх нөхцөл байдлын улмаас Өвөрхангай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймгийн Арвайхээр сумаас Нарийнтээл сум хүртэлх улсын чанартай авто замын хөдөлгөөнийг түр хаажээ.

Холбоотой мэдээ