Баян-Өлгий аймгийн тээврийн хэрэгслийн тоо жилийн дотор 3 мянгаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-13 15:53:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 28728 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Үүнээс 17596 нь суудлын тэрэг, 5904 нь ачааны машин, 1273 нь ес буюу түүнээс дээш хүний суудалтай автобус, 2852 нь мотоцикл, 784 нь тусгай зориулалтад ашиглагдахаар тоноглогдсон тээврийн хэрэгсэл, 223 нь чиргүүл, 96 нь механизм байна.

Бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 14924 нь техникийн хяналтын улсын үзлэгт хамрагджээ.

Статистикийн мэдээллээс харахад тус аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2020 оныхоос 3017-гоор, 2019 онтой харьцуулахад 5574-өөр тус тус өссөн байна. 

Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймаг нь тээврийн хэрэгслийн тоогоор аймгуудаас Өмнөговь /60,6 мянга/, Хөвсгөл /38,8 мянга/, Өвөрхангай /34,4 мянга/, Орхон /33,8 мянга/, Сэлэнгэ /33,6 мянга/, Дархан-Уул /31,3 мянга/, Дорноговь /30,4 мянга/-ийн дараа жагсаж байна. 

Холбоотой мэдээ