Хиллари Клинтон Сандерсыг дэмжигчдээс тусламж хүслээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-30 12:10:55

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон пүрэв гарагт Филадельфи хотод болсон тус намын их хурлын үеэр үг хэлэхдээ,­ Берни Сандерсын дэмжигчдээс 11 дүгээр сард болох сонгуульд дэмжлэг хүссэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан тэрбээр АНУ нь заавал устгах ёстой дайснуудтай нүүр тулаад байгааг дурдаад, америкчууд тогтвортой удирдагч, удирдлагыг хүсч байна гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр улс төрийн туршлагагүй Дональд Трампыг бодвол терроризмтой тэмцэх асуудлыг илүү нухацтай анхаарна гэдгээ мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ "Дональд Трамп америкчуудыг дэлхийн бусад орноос тусгаарлах санаатай байна" гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хүмүүс эвтэй, хамтдаа байхдаа илүү хүчирхэг байх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн баян ядуугийн ялгааг багасгаж, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан Сандерст тэрбээр талархал илэрхийлжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ