"Хүүхэд бүхэн жаргалтай” гэрэл зургийн уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-09 21:28:53
Хэнтий /МОНЦАМЭ/ “Хүүхэд хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд “Хүүхэд бүхэн жаргалтай” гэрэл зургийн уралдааныг иргэд, олон нийтийн дунд зарлалаа.
Оролцогчийн уралдаанд ирүүлж буй гэрэл зураг нь өөрийн өмч байх эсхүл гэрэл зурагт буй хүмүүсийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай аж.
Уралдааны шалгаруулалтыг явуулахдаа оролцогчдын ирүүлсэн зургийг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын цахим хуудаст байршуулж хамгийн олон LIKE, SHARE авсан байдлаар тодруулах аж. Уралдааны хугацаа нь 2022 оны 4-р сарын 5-наас 4-р сарын 15-ны өдөр хүртэл явагдах юм.
Шилдэг зургийг “Хүүхэд хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд постер болгон Хэнтий аймгийн томоохон сурталчилгааны самбарт бүтэн жилийн турш байршуулахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ