Салбарын сайд ойн ангийнхантай уулзлаа

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-03-28 22:13:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилнүүд болон сум дундын ойн ангийнхантай уулзлаа.

Салбарын сайд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилнүүд болон сум дундын ойн ангийнхантай уулзах үеэрээ Байгаль хамгаалагч, мод үржүүлэгч өөрөө Монголын баялаг юм шүү хэмээн хэлсэн юм. Энэхүү уулзалтын үеэр ойн мэргэжилтнүүд саларын сайддаа хандаж хэд хэдэн саналыг тавилаа. Тухайлбал:

-Тарьц, суулгацыг үржүүлэх, хортон шавжаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд бодлого үгүйлэгдэж байгааг дурдаад, салбар яам анхааралдаа авч ажиллах

-Энэ жил хортон шавьж хөнөөлд орж болзошгүй ойн бүсүүдэд анхаарах

-Хуурайшилт ихтэй жил болж байгаа тул ойн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор самарны зөвшөөрөл олгохгүй байх

-Модны тарьц, суулгац тарих газрыг газрын төлбөрөөс чөлөөлөх бодлого баримтлах

-Байгаль хамгаалагчдын цалин, хангамж маш муу, илүү цаг болон нэмэгдэл байдаггүйг дурдаж шийдвэрлэж өгөхийн төлөө ажиллах

-Аялал жуулчлалын газар ганцхан хүний орон тоотой ажилладаг ба орон тоог нэмэгдүүлж өгөх

-Байгаль хамгаалагч болон ойн ангийн албан хаагчдад ажиллах байр нөхцөл муу, өрөөндөө багтдаггүй, шатахуун нь хүрдэггүй тул сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх зэрэг олон саналыг салбарын мэргэжилтнүүд хэлсэн юм. Уулзалтын хүрээнд салбарын өмнө тулгамдаж буй олон асуудлаар санал солилцож, анхаарч үр дүнд хүргэж ажиллана гэдгээ салбарын сайд илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ