Газар хөдлөлийн гамшгаас хамгаалах мэдээллийг иргэдэд жил бүр өгдөг

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-03-23 17:39:29

Завхан/МОНЦАМЭ/. Газар хөдлөлийн долоогоос дээш баллын бүсэд Завхан аймгийн бүх сум суурьшиж байна.

Тус аймгийн 22 сумын 2 сум нь 7 баллын бүсэд, 9 сум нь 8 баллын бүсэд, 10 сум 9 баллын бүсэд хамаарагдаж байна. Дэлхийд өнөөдрийн байдлаар дөрвөн төрлийн баллын шаталбарыг хэрэглэж байгаа. Монгол орны хувьд Зүүн Европын улс орнуудад ашиглагдаж буй шаталбар болох MSK-64 /Medvedev, Sponheuer and kamik/ буюу 12 баллын шаталбарт оруулж газар хөдлөлтийн баллын үнэлгээг өгдөг байна. Газар хөдлөлт нь газрын давхарга чичирхийлэх хөдөлгөөн юм.


Энэ нь дэлхий дотоод энергийн нөлөөгөөр газрын давхаргад тэлэх, агших үзэгдэл явагдаж уулын чулуулаг асар хүчтэй хүчдэлд автах үзэгдэл юм. Газар хөдлөлт анх эхэлсэн газрын гүн дэх хэсгийг голомт буюу төв гэнэ. Аливаа улс оронд тохиолдож болох, мөн тохиолдож байсан байгалийн гамшигт үзэгдлүүдээс хаана, хэзээ болох нь тогтоогдоогүй ахар богино хугацаанд хүн төрөлхтөнд ноцтой аюул гамшиг учруулдаг үзэгдэл бол газар хөдлөлт байдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд суурьшдаг тус аймгийн иргэдэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах дадлыг олгох, мэдээ мэдээллээр хангах ажлыг мэргэжлийн ангиуд жил бүр хийж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 


Завхан аймгийн хот суурин газруудын газар хөдлөлтийн дэвсгэр балл


Холбоотой мэдээ