Албан ажилдаа ашиглах автомашинтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-03-21 15:51:52

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Цагдаагийн хэлтэс албан ажилдаа ашиглах Тоёота пробоксмаркийн автомашинтай болжээ.

Дээрх автомашиныг Сүмбэр сумын ЗДТГ-аас гуравдугаар сарын 9-нд нийлүүлсэн бөгөөд Цагдаагийн хэлтэс хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжихэд иж бүрэн тоноглосон  автомашин чухал дэм болно гэж албаныхан онцлов.

Говьсүмбэр аймаг 18 мянга гаруй хүн амтай бөгөөд нийт хүн амын 60 орчим хувь нь аймгийн төв Сүмбэр суманд оршин суудаг тул иргэд, албан байгууллагын өмч хөрөнгө, хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг гарах эрсдэл өндөр байдаг аж.

Холбоотой мэдээ