Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-21 10:35:19

Дорнод /МОНЦАМЭ/. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Дорнод аймгийн хэмжээнд 15-34 насны хүн амын дундах архи, тамхины тархалтын судалгааны үр дүнгээс харахад дөрвөн хүн тутмын нэг нь тамхи татдаг, гурван хүн тутмын нэг нь архи, согтууруулах ундааг ямар нэг хэмжээгээр хэрэглэж байна. Энэ нь хорт зуршлыг нийгмээрээ хүлээн зөвшөөрөх хандлагатай болсны илрэл гэж эмч мэргэжилтнүүд дүгнэв.

Тиймээс хорт зуршлын хэрэглээг бууруулах ажлыг орчин үеийн арга хэрэгслүүдийн тусламжтайгаар зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Аймгийн Засаг даргын 2022 оны А/96 дугаар захирамжаар Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах дэд хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг архины хорт зуршгаас урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх, боловсрол олгох, архины шалтгаант сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх, эмчлэн эрүүлжүүлэх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Архи тамхины буруу хэрэглээ нь өөрийгөө хянах чадварыг алдагдуулж санамсаргүй гэмтэл бэртэл, зуурдын үхлийн томоохон шалтгаан болсоор байна.

Холбоотой мэдээ