4000 га газрыг ойжуулах төсөл хэрэгжүүлнэ

ТЭРБУМ МОД
167@montsame.mn
2022-03-18 16:49:15

Дорнод /МОНЦАМЭ/. "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд Дорнод аймгийн 4000 га газрыг ойжуулна

Уг төсөл 2022-2028 онд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн 68 суманд хэрэгжих юм. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Байгалийг ашиглагч нь өөрөө хамгаалдаг гэх зарчмын дагуу малчид уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн болон гүний усны нөөцийн хомсдолын талаарх мэдлэг, арга барил сууж чадавхжих нь үр дүнгээ өгнө” гэв. Тиймээс төслийг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар тусгай баг томилж, төлөвлөгөө гаргасан байна.

Дорнод аймаг ОУ-ын төсөл хөтөлбөртэй хамтран ажиллахдаа хоёр зарчмыг баримталдаг. Төслийн хугацаа дууссан ч арга зүй, боловсон хүчин бэлтгэгдсэн учраас цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг. Мөн орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, оролцоогоо хангаж ажиллахыг чухалчилдаг. Мөн “Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх”, “Хог хаягдлын менежментийг сайжруулах” саналыг төслийн багийнханд тавьснаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Төслийн хүрээнд дөрвөн аймгийн 2500 га газрыг ойжуулах, 88 булаг шандыг хамгаалах, 18 ус хураах байгууламж, 285 худаг гаргах, сэргээн засварлах, 2890 га хадлан бэлчээрийн нөөц газар байгуулах, малын тэжээлийн 48 агуулах барихаар төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ