Дорнодын боксчид Риог зорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-26 16:01:24

Зуны XXXI олимпийн наадам “Рио де Жанейро 2016” арав гаруйхан хонгогийн дараа эхлэнэ. Уг наадамд Монголоо төлөөлөн хүч үзэх ширэн бээлийтнүүд Бразил улсыг зорьжээ.

Тамирчдын бүрэлдэхүүнд Дорнод нутгийн зургаан тамирчин оржээ. “Талын бүргэд” клубын дасгалжуулагч Ё.Төмөрбатаа нарын удирдлага дор 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар Риогийн дэвжээнд эх орноо төлөөлөн тулалдах юм.

Боксын төрөл ирэх сарын 6-21-нд болох бөгөөд Олимп эхлэхээс дуусах хүртэл тулаан үргэлжлэх учраас ширэн бээлийтнүүд маань Бразилийг баг тамирчдаасаа хамгийн түрүүнд зорилоо. Манай багийн бүрэлдэхүүнд МСБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн  ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр тамирчдын хамт морджээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ