Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид тусгай бэлтгэлийн аваргаа шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-11 12:03:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт өнөөдөр эхэллээ.


Дадлага сургуульд нийслэлийн хүрээний онцгой байдлын байгууллагын 16 багийн 190 гаруй тамирчин оролцож байна. Тус сургуульд оролцогчид жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн 10 км-ийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх, гал унтраах, аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалах зэрэг даалгавар гүйцэтэж аваргаа шалгаруулна. 


Энэхүү дадлага сургууль нь 2004 оноос 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ