Дэлхий даяар халдвараар нас барсан тохиолдлын тоо зургаан сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-03-09 11:33:01

ЖЕНЕВ. /Xinhua/. Дэлхий даяар “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо мягмар гарагт зургаан сая давж, 6 004 421-д хүрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.


ДЭМБ-ын мэдээллээр, дэлхийн хэмжээнд илэрсэн “COVID-19” халдварын нийт тохиолдлын тоо 446 511 318-д хүрээд байна. Халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа АНУ-д халдварын 78 сая гаруй тохиолдол илэрч, 951 348 хүн нас баржээ.


Тус улсын араас Энэтхэг /42 сая тохиолдол илэрч, 515 210 хүн нас барсан/, Бразил /29 сая тохиолдол илэрч, 652 143 хүн нас барсан/ бичигдэж байна. ДЭМБ-ын бүс нутгаар авч үзвэл, Америк, Европт хамгийн олон буюу 148 сая, 183 сая гаруй тохиолдол тус бүр илэрч, халдварын улмаас 2.6 сая, 1.8 сая гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ