Афганистанд 120 гаруй террористыг устгажээ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-07-22 14:56:47

КАБУЛ. /Prensa Latinа/. Афганистаны Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, тус улсын хэд хэдэн бүс нутагт өнгөрсөн 24 цагийн турш үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний явцад 120 гаруй босогчийг устгажээ.

Өргөн хүрээтэй гэнэтийн цэргийн ажиллагааны үеэр 4 цэрэг амиа алдсан байна. Албаныхны мэдээлснээр, амиа алдсан босогчдын 48 нь “Лалын улс” бүлэглэлийн гишүүд байсан бол бусад нь талибууд байжээ.

“Лалын улс”-ын гишүүдийн ихэнхийг Нангархар мужийн Ачин дүүрэгт устгасан бол тус улсын өмнөд нутгийн Хелманд мужийн Сангин дүүрэг, мөн хойд нутгийн Кундуз мужийн Калай-и-Заль дүүрэгт олон тооны талибуудыг устгасан байна.

Амиа алдсан хүмүүсийн дунд талибуудад эзлэгдсэн нутгийн захирагч Мавлай Ака гэгч байжээ. Засгийн газрын цэргүүд их хэмжээний зэр зэвсэг, сум болон тэсрэх төхөөрөмжийг хураан авчээ.

Х.Сарнай


 

 

 

Холбоотой мэдээ