Аймгийн 80 жилийн ойн түүх, өв соёлын гэрэл зургийн архив үүсгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-17 17:37:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ жил тохиох Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан аймгийн түүхийн ном гаргахаар төлөвлөжээ.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн түүх, өв соёлын гэрэл зургийн архив үүсгэх, иргэдээс аймгийн түүх, аж байдал, ахуйн соёл, заншлыг харуулсан түүхэн ач холбогдол бүхий гэрэл зургийг цуглуулах шийдвэр гарсан байна.

Энэ нь 80 жилийн ойн ажлын хүрээнд иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа баримт, гэрэл зураг, материалыг цуглуулан аймаг, орон нутгийн түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, түүхийн номд шаардлагатай зургийг бүрдүүлэх зорилготой юм.

Зургийг өмчлөгчтэй нь тохиролцон үнэлж, аймгийн ИТХ, ЗДТГ-ын зөвшөөрлөөр хэвлэн нийтлэх, хувилан олшруулах, олон нийтийн сүлжээнд тавих ба 3 дугаар сарын 11-нд аймгийн ЗДТГ-ын “Говь” танхимд үзэсгэлэн гаргаж, шалгаруулалт хийх ажээ. Материал хүлээн авах хугацаа 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ. Холбоо барих утас: 91915480, 99598626

Холбоотой мэдээ