Засаг дарга залуучуудтай уулзаж санал санаачилгыг дэмжихээ илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-16 15:10:18

Булган /МОНЦАМЭ/ Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр сумандаа амьдарч ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй, хувиараа бизнес эрхэлдэг залуучуудтай өнөөдөр уулзлаа. Орон нутагт хийж хэрэгжүүлэх шинэ санаа санаачилгыг нь сонсон түүнийг ажил хэрэг болгон ажиллахаа Засаг дарга илэрхийллээ. Залуучуудын хүсэл эрмэлзлийг нь сонсон нээлттэй ярилцаж, сонирхсон асуултад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд хариулт өгч, шаардлагатай мэдээлэл өглөө.

Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй 464 иргэн байгаагийн 53.2 хувийг бүрэн дунд боловсролтой, 21.6 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой хүмүүс эзэлж байна. Мөн тэдний 11,0 хувь тусгай мэргэжлийн дунд, техникийн болон мэргэжлийн боловсролтой иргэд байна. Суурь болон бага боловсролтой, боловсролгүй 66 иргэн ажил хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн байна.

Холбоотой мэдээ