Чуулганы хуралдааныг 11.30 цагаас товлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЦаг нь тодорхойгүй байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 11.30 цагаас товложээ.
Өнөөдрийн хуралдаан УИХ-ын найман байнгын хорооны даргыг томилно. Мөн Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх юм. МАН-ын Удирдах зөвлөлөөс шинэ Засгийн газрын сайд нарын нэрийг өчигдөр тодруулсан ч Ерөнхийлөгч уг саналыг хүлээн авах боломжгүй тул дахин зөвшилцөх шаардлага хүргүүлээд байна.
Чуулганы хуралдаан одоогоор эхлээгүй байна.
Н.Туяа