Талибууд өөр хоёр хотыг эзэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-02 11:20:01

АБУ-ДАБИ. /TASS/. Афганистаны Кундуз хотыг “Талибан” хөдөлгөөний босогчдоос чөлөөлөх үеэр хэт давруу үзэлтнүүд тус улсын хойд нутагт өөр хоёр хотыг эзлэн авчээ. Босогчид Баглан мужийн Тала-ва-Барфак болон Тахар мужийн Хважа Гхар хотыг хяналтдаа авсан байна. Энэ тухай “Pajhwok” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Тала-ва-Барфак хот орон нутгийн цагаар лхагва гарагийн орой бүрэн эзлэгдсэн байна. Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэн хөрш Саманган муж руу ухрахаас аргагүйд хүрчээ.

Үүнээс гадна, Тахар мужийн Хважа Гхар хот хэт давруу үзэлтнүүдэд эзлэгдсэн байна. “Афганистаны аюлаас хамгаалах хүчин хүн амын энэ суурингаас ухрахаас аргагүйд хүрсэн, гэхдээ бид сөрөх давшилтыг удахгүй хийхээр төлөвлөж байна” гэж тус муж улсын албан ёсны төлөөлөгч Сунатулла Тимори ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд