Завханд ТҮЦ машинаар 2736 иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-22 10:38:55

Завхан аймагт төрийн ажлыг хөнгөвчлөх, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэхээр ТҮЦ машин ажиллуулж эхлээд жил гаруй  боллоо.

 Энэхүү ТҮЦ машинаар үйлчлүүлэх иргэдийн тоо ч өссөн байгаа. Иргэд маань ч дуртай үйлчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинаар 2736 иргэн үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авсан байна. Түц машинаас иргэд иргэний бүртгэл, ялангуяа иргэний үнэмлэхний хуулбар лавлагааг ихэвчлэн авчээ. Мөн  20 сумын Улсын бүртгэгч нараар дамжин ирсэн Эд хөрөнгөө Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн 391 материалыг хүлээн авч 258 иргэдэд Улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлээд байгаа тухай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ