“Эмч нартаа баярлалаа” сарын аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-14 16:37:25

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Эмч нартаа баярлалаа” сарын аяныг зарлаад байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, учирсан эрсдэлийг бууруулахын төлөө ажиллаж байгаа эмч нарт сэтгэлийн дэм өгөх, үйл ажиллагааг алдаршуулах, сурталчлах зорилгоор энэ аяныг зохион байгуулж байгаа юм. Энэ хугацаанд эмч нарын үйлсийг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ эрүүл мэндийн төв, эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, эмч нарын дунд спорт, урлагийн үйл ажиллагаа, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

            Тус аймагт хүний эмч 124 ажиллаж байгаагийн 70,9 хувь нь эмэгтэйчүүд юм. Эмч нарын 50,0 хувь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 35,5 хувь сум, өрхийн эрүүл мэндийн төвд, 14,5 хувь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна. 

Холбоотой мэдээ