Зам засварын ажлыг энэ жил дуусгана

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-10 12:59:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс болсон Сайншанд-Хамарын хийдийн замыг сэргээн засварлах ажил энэ онд үргэлжилнэ.

Хоёр жилийн өмнө орсон хүчтэй аадар борооны улмаас Хамарын хийд рүү зорчих зам эвдэрч, автомашин явах боломжгүй болсон билээ.

Энэ замыг өнгөрсөн жил орон нутгийн төсвийн хоёр тэрбум төгрөгөөр “Дэлгэр баясах” ХХК засварлаж эхэлсэн. Зам засварын ажил хэзээ дуусахыг Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт төлөвлөлт, хөгжлийн бодлогын хэлтсийн /ХОТХБХ/ дарга А.Амгаланзаяагаас тодруулахад, “Хамарын хийдийн замыг засварлах ажил 90 орчим хувьтай байна. Цаг агаар дулаарч эхлэх үеэр асфальт хучилтын ажлыг гүйцэтгэж дуусгаад улсын комист хүлээлгэн өгнө” гэв.

Холбоотой мэдээ