Халдварын 92 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-10 12:15:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 92 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 21436 боллоо.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 168, гэрээр хяналтад эмчлүүлэгч 389 байна. Өвчний явц хүнд 16, хүндэвтэр 121, хөнгөн 420 хүн байгаа бөгөөд хүүхэд 117, жирэмсэн эх 15 байна. Тус аймагт 15-аас доош насны хүүхдийн халдвар сүүлийн 24 цагт шинээр 23 тохиолдол бүртгэгдэж 3784 болсон нь нийт бүртгэгдсэн халдварын 17,6 хувийг бага насны хүүхэд эзэлж байна. Мөн 65–аас дээш насны иргэдийн өдрийн шинэ тохиолдол 7 нэмэгдэж нийт тохиолдол 1462 болсон байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ