МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордны “Б” танхим буюу "Жанжин Сүхбаатар"-ын танхимд хуралдаж байна.
УИХ-аас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өнөөдөр эцэслэн баталсантай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа юм. Уг хуралдаанаар Засгийн газрын танхимын гишүүд буюу сайд нарыг тодруулна.
Хуралдаанд тус намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа аж.
Н.Туяа