Америкийн уран гулгагч Натан Чен дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-08 13:40:27

БЭЭЖИН. /RIA Novosti/. АНУ-ын уран гулгагч Натан Чен Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээний үеэр богино үзүүлбэрийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоолоо.


Өдгөө 22 настай тэрбээр үзүүлбэрээрээ 113,97 оноо авсан байна. Өмнөх дээд амжилтыг Японы уран гулгагч Юзүрү Ханю (111.82) эзэмшдэг бөгөөд 2020 онд дөрвөн тивийн тэмцээнд оролцохдоо тогтоож байжээ.


Чен бол Олимпын мөнгө, хүрэл медальт (багийн төрөлд), дэлхийн гурван удаагийн аварга, уран гулгалтын Гран При цуврал тэмцээнийн аварга юм.


Бээжингийн олимпын наадамд оролцож буй уран гулгагчид пүрэв гарагт чөлөөт үзүүлбэрээ үзүүлнэ.

Холбоотой мэдээ