Цагаан сарын өдрүүдээр Замын-Үүд боомт ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-01 14:26:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хааж, хоёрдугаар сарын 5-нд нээнэ. 


Энэ хугацаанд Замын-Үүд боомтод цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулах, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллана.


Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойшхи хугацаанд буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-31-ний байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16 280 тн ачаа татаж аваад байна.

Холбоотой мэдээ