“Toyota” өнгөрсөн онд 10.5 сая орчим машин борлуулжээ

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2022-01-28 14:14:14

ТОКИО. /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани 2021 онд дэлхий даяар 10 495 548 автомашин борлууллаа гэж тус компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн тайланд дурджээ.


Нийтлэгдсэн мэдээллээс харахад, жилийн борлуулалт нь 10.1 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ шинэ автомашины үйлдвэрлэлийн хэмжээ 2020 оныхтой харьцуулахад 9.4 хувиар нэмэгдэж, 10 076 246-д хүрчээ.


“Toyota” компани автомашины борлуулалтаараа хоёр дахь жилдээ нэгдүгээрт жагсаж байна. Хамгийн ойрын өрсөлдөгч нь болох “Volkswagen Group” өнгөрсөн онд дэлхий даяар 8.9 сая автомашин борлуулсан нь Германы автомашин үйлдвэрлэгч тус томоохон компанийн хувьд сүүлийн 10 жилийн хамгийн бага үзүүлэлт болжээ.


Холбоотой мэдээ