“Улсын аварга малчин”-аар Орхон аймгаас А.Алтанхуяг шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-27 14:50:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг тодрууллаа. 

Орхон аймгаас УЛСЫН АВАРГА МАЛЧИН-аар Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Аюурын Алтанхуяг, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН-оор Жаргалант сумын Орхон тариа ХХК, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ-аар Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Жумдаагийн Cувдаа, Жаргалант сумын Хангарьд ажнай ХХК-ийн механикжуулагч Чойжамцын Бямбацогт нар шалгарлаа. 

Аймгийн аварга малчин-аар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Жигмэдийн Төмөрпүрэв, Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Галсангийн Сундуйжав, Аймгийн аварга фермер-ээр Баян-Өндөр сумын Говил багийн фермер Жамъяансүрэнгийн Ганзориг, Аймгийн аварга тариаланч-аар Баян-Өндөр сумын Дэнж багийн тариаланч Халтарын Баттөр, Баян-Өндөр сумын Даваат багийн тариаланч Хашбаатарын Хосбаяр, Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Дүгэрсүрэнгийн Бямбажав, Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Батчулууны Жавхлан нар тус тус шалгарлаа. 

Холбоотой мэдээ