Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй.
Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.
2022 оны 01 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын хөндийгөөр
ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан, Тэс голын
хөндийгөөр 27-32 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Байдраг голын хөндийгөөр 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16
хэм хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 26- 30 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 27-нд баруун
аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,
төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн,
говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгууд нутгийн зарим газраар,
30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд
хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
28-нд Алтайн салбар уулсаар, 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр,
Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар
шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.