Тариат, Эрдэнэмандал сумын эмнэлэгт зөөврийн компьютер гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-25 15:47:54

Архангай /МОНЦАМЭ/. Японы хүүхдийг Ивээх сан “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал сумын эмнэлэгт зөөврийн компьютер өгснийг аймгийн Засаг дарга гардуулж өглөө. 

Орон нутгийн эмнэлгүүдэд явуулын оношилгоо, үйлчилгээ хийх, мэдээллээ шуурхай нэгтгэх, сүлжээтэй газарт интернэтэд холбогдох боломжтой зөөврийн компьютерууд хэрэгцээтэй тул эдгээр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.  

АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2012 оноос Тариат, 2017 оноос Эрдэнэмандал суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. 

2021 онд Денан төслөөс дээрх сумдын эмнэлэгт нярайн шарлалтын болон эхо аппарат хандивлаж байжээ. 

Орон нутагт хэрэгжиж байгаа төслийн үр дүнг гаргаж, сайн туршлагаа бусад сумын эрүүл мэндийн төвүүдэд түгээж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байхыг аймгийн Засаг дарга М.Батжаргал Тариат, Эрдэнэмандал сумын ЭМТ-ийн эрхлэгч нарт захиж байлаа.

Холбоотой мэдээ