Ааруул килограмм нь 20-25 мянган төгрөгийн үнэтэй байна

Монголын мэдээ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-25 12:30:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтсан хүнсний үзэсгэлэн худалдаагаар борлуулж буй цагаан идээ, хэвийн боов, ууц, бусад хүнсний барааны үнэ ханшийг мэдээлж байна.

  • Ууц (дундаж )200.000-220.000 төгрөг, том нь 300.000-350.000 төгрөг.
  • Хонины мах гулуузаар кг нь 8500-9000 төгрөг.
  • Тавгын бүтэн идээ 280.000 төгрөг,
  • Ааруул кг нь 25.000-30.000 төгрөг,
  • Хорхой ааруул кг нь 25.000 төгрөгийн үнэ ханштай байна.

Үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” компанийн хэвийн боов:

  • “Түмэн насан” хэвийн боов 15 ширхэг нь 81.000 төгрөг, 21 ширхэг нь 113.400 төгрөг,
  • “Атар” хэвийн боов 15 ширхэг нь 57.000 төгрөг, 21 ширхэгтэй нь 79.000 төгрөгийн үнэтэй байна.





“Малчдын лавлах 109” мэдээллийн төвийн мэдээллээр малын түүхий эдийн “Эмээлт” зах дахь амьд малын үнэ ханш:

  • эм ямаа 80.000-150.000 төгрөг,
  • эр ямаа 120.000-150.000 төгрөг,
  • эм хонь 100.000-130.000 төгрөг,
  • эр хонь 150.000-220.000 төгрөгийн үнэтэй байна.

Үхэр 1.1-1.7 сая төгрөг, адуу 800.000-1.2 сая төгрөг байна. Тэмээ 1.5 сая төгрөг, сарлаг 800.000-1.2 сая төгрөгийн үнэ ханштай байна. 









Холбоотой мэдээ