Гэрийн эмчилгээнд шинээр 313 хүн нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-24 18:48:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 207 эерэг тохиолдол батлагдаж, нийт 23726 боллоо.

Батлагдсан дээрх тохиолдлын хамгийн их буюу 66 нь аймгийн төв Сүхбаатарт, 31 нь Мандал суманд, 21 нь Сайханд илэрчээ.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 16 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 239 тохиолдол эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн зургаан эмнэлгийн ковидын 12 тасагт 272 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байна. Харин энэ хугацаанд 23 тохиолдол нэмж эмнэлэгт хэвтэж, гэрийн эмчилгээнд 23 сум, тосгонд 2812 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 313 хүн нэмэгджээ.

Батлагдсан тохиолдлоос жирэмсэн 16, 0-17 насны 44 хүүхэд, хүнд хоёр, хүндэвтэр 49, хөнгөн 221 тохиолдол эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-ын Тандалтын алба мэдээллээ.

Холбоотой мэдээ