Аймгийн хэмжээнд 1305 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна

ОРОН НУТАГТ | Төв
tuv@montsame.mn
2022-01-20 16:57:09

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 213 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 17750 боллоо. Үүнээс Зуунмод суманд 128Баянд 32,Заамарт 12, Эрдэнэсантад 7, Батсүмбэрт 6, Жаргалантад 5, Сүмбэрт 5, Баяндэлгэрт 4, Баянхангайд 4,Сэргэлэнд 3, Борнуурт 2, Цээлд 2, Баянцагаанд 1, Баянчандманьд 1, Аргалантад 1 тус тус батлагджээ.
Орон нутагт 1
8668 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 16855 нь эдгэрсэн байна. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 59 өвчтөн нас баржээ. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 
1757 иргэн эмчлүүлж байгаагаас 272 насанд хүрэгч,18 жирэмсэн эх, 62 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 
1013  насанд хүрэгч, 392 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар
 392 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, нийт 1305 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.
Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 60023, 2 дахь тунд  57649, 3 дахь тунд 26397, 4 дэх тунд 762 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагджээ. 

Холбоотой мэдээ