Гэрээт хилчин Э.Ихбаяр мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-18 23:04:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0101 дүгээр ангийн алба хаагчид 2022 оны 4 дэх удаагийн хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах “classic bench press” төрлийн тэмцээнд амжилттай оролцжээ.

Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн 0101 дүгээр ангийн 0312 дугаар салбарын гэрээт хилчин, байлдагч Э.Ихбаяр Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан эл “Classic bench press” төрлийн тэмцээнд -83 кг-ын жинд амжилттай оролцож, 135 кг-ыг өргөсөн үзүүлэлтээр мөнгөн медаль хүртжээ. Гэрээт хилчин, байлдагч Э.Ихбаяр нь 2017 оноос энэхүү спортоор хичээллэсэн байна. Тэрээр 2019 онд хилийн 0184 дүгээр ангид хугацаат цэргийн албыг хаажээ. Улмаар өөрийн хүсэлтээр гэрээт хилчний албыг сонгон “Хилчин офицер” болох хүсэл мөрөөдлийнхөө төлөө ийнхүү гэрээт хилчин болсон ажээ.

Холбоотой мэдээ