Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг сонгож Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг сонгож Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо.
Ш.Оргил нь Сэлэнгэ аймгийн ИТХ-д хоёр дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа юм. Тэрээр 1979 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төржээ. Ш.Оргил нь ШУТИС-ийн Эрчим хүч, инженерийн сургууль, ИХ засаг их сургуулийг тус тус дүүргэсэн байна. 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт байцаагч, 2008 оноос өнөөдрийг хүртэл Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан юм. Тэрээр энэ их өндөр итгэл найдвар хүлээлгэн аймгийн Засаг даргаар сонгосон нь их хариуцлага хүлээлгэжбайгааг ухамсарлан өөрийн мэдлэг, чадвар, амьдралаас олсон туршлага бүхнээ Сэлэнгэ аймгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхэд бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллах болно гэлээ. Мөн тэрээр энэхүү амлалтаа та бүхнийхээ дэмжлэг, туслалцаанд тулгуурлан хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг