"Даваанбулаг", "Дархан хөвөн", "Би Ди Сек"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-14 18:11:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 38 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцааг 1,713,008,842 төгрөгийн үнийн дүнгээр арилжлаа. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 23 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцаа ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Даваанбулаг" (DBL+14.99%), "Дархан хөвөн" (DAH+13.33%) болон "Би Ди Сек" (BDS+9.36%) зэрэг ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JL-14.80%), "Ард даатгал" (AIC-14.17%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH-14.08%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 53,159 ширхэг нэгж эрхийг 16,0 сая төгрөгөөр, нийт 100 ширхэг компанийн бондыг 9,800 ам.доллароор тус тус арилжсан байна. Компанийн багцын арилжаанд 151,516 ширхэг үнэт цаасыг 250 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.36 хувиар буурч 42770.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,852,024,054,089 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ