Маргаашаас хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-13 14:39:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Маргааш Говь-Алтайн зарим нутгаар цас орж, хүйтний эрч чангарах бөгөөд салхины хүч 14, 15-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 


Сүүлийн өдрүүдэд агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, энгэр ээвэр болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 8-13 градус хүйтэн байсан бол маргаашаас нутгийн ихэнх газраар хүйтний эрч чангарна гэлээ.

Тодруулбал, энэ сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, цас багатай энгэр ээвэр газар болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна хэмээн Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.


Холбоотой мэдээ