Он гарснаас хойш коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
эрүүл мэндийн байгууллагуудаас өгсөн мэдээллээс харахад тус аймагт коронавирусний халдварын тархалт эрчимтэй буурч байна.
Тодруулж хэлбэл, энэ сарын эхний 3 хоногт
халдварын тохиолдол бүртгэгдээгүй ба өнөөдөр
Цагааннуур тосгоны 1 иргэнээс вирус илэрчээ.
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын
тоо 11309 болов. Үүнээс 8 иргэн нас барж, 11292 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 5, гэрээр 3 иргэн тус тус
эмчлүүлж байгаа.
Түүнчлэн 67216 иргэн /89.7 хувь/ цар тахлын
эсрэг вакцины эхний тунг, 64022 иргэн /85.5 хувь/ хоёр дахь тунг, 29132 иргэн
/47.6 хувь/ 3 дахь тунгаа тус тус тариулаад байгаа ажээ.