Үйлдвэрлэгчид өнгөрөгч онд 7527.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-03 15:48:13

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн үйлдвэрийн газрууд 2021 оны эхний 11 сард 7527.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7708.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 13.9-15.6 хувиар нэмэгдсэн байна.  Зэрэгцүүлэх үнээр үнэлснээр 3992.9 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  0.7 хувиар нэмэгджээ.

Нийт үйлдвэрлэлтийн 22.6 хувийг хүнс ундааны, 1.3 хувийг хэвлэлийн, 48.9 хувийг дулааны эрчим хүчний, 15.1 хувийг усан хангамж, 2.6 хувийг модон эдлэлийн, 5.4 хувийг гутал  хувцасны, 4.1 хувийг барилга болон бусад үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, бялуу, савласан цэвэр ус, хэрчсэн гурил, дулаан, монгол гутал, эмээлийн мод,  хүрмэн блок, вакуум цонхны үйлдвэрлэл 105.6-166.4 хувиар нэмэгджээ. Харин нарийн боов, бууз, борц, хүснэгт, зүсмэл материал, савхин гутал, монгол дээл, гэрийн модон тавилга, түгээсэн цэвэр ус, гэрийн модны үйлдвэрлэл 3.8-56.9 хувиар тус тус буурсан байна.

Холбоотой мэдээ