Чанаргүй зээлийн хэмжээ 7.0 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-24 21:56:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны таван банкны салбар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд Монгол банкнаас зузаатгалаар 17.5 тэрбум төгрөгийг авч 14.6 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна. Оны эхний 11 сард банкууд 46.7 мянган иргэн, аж ахуй нэгжид 192.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Аймгийн хэмжээнд 66 иргэн 2.7 тэрбум төгрөгийн орон сууцны зээлд хамрагдсан байна. 

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 4.5 хувиар, олгосон зээлийн хэмжээ 28.8 хувиар, анхаарал хандуулах зээлийн хэмжээ 19.7 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 7.0 хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 26.1 хувиар нэмэгдсэн байна. Хугацаа хэтэрсэн зээлд зээл, хүүгийн хугацаа 90 хүртэл хоног хэтэрсэн зээлийг хамруулдаг бол чанаргүй зээлд хэвийн бус, эргэлзээтэй, муу зээл буюу зээл, хүүгийн хугацаа 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг хамруулдаг байна.

Холбоотой мэдээ