Хануйн голын төмөр бетонон гүүрийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-23 21:38:43
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэмандал сумын Хануйн голд 90.9 метр урттай, төмөр бетонон гүүрийг улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Эвт уул” ХХК гүйцэтгэж, ашиглалтад орууллаа. Энэ гүүр нь дотоод, гадаадын аялал жуулчлал, түүхэн, тусгай сонирхлын аялал жуулчлал Орхон, Тамирын хөндий, Хануй, Хүнүйн голыг дагаад хөгжих чиг хандлагатай түүхийн аялал жуулчлалын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой ажээ.
Сум орон нутгийн иргэд анх 2000 оноос эхлэн шинэ гүүртэй болгож өгөхийг хүссэн хүсэлтийг аймаг орон нутгийн удирдлагуудад тавьж байсан байсан ба УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар 2020 оны Улсын төсөвт хөрөнгийг нь тусган багтааж, энэхүү гүүрийг бариулсан байна.

Холбоотой мэдээ