Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 0.3 тэрбум төгрөгөөр буурчээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2021-12-23 21:23:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 11 сард 67.0 тэрбум төгрөг, зарлага 67.4 тэрбум төгрөг болсон нь өмнөх оныхоос орлого 189.9 (0.3%) сая төгрөгөөр буурч, зарлага 4049.8 (6.4%) сая төгрөгөөр өсжээ. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 0.3 тэрбум төгрөгөөр буурахад тэтгэмжийн даатгалын сангийн орлого 0.6 хувь, Тэтгэврийн даатгалын сангийн орлого 0.4 хувиар буурч, харин эрүүл мэндийн даатгалын  сангийн орлого 3.9 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 6.0 хувиар тус тус өссөн байна. 


Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 6.4 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 6.4 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 5.9 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 4.2 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 26.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.


Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт 15.2 мянган хүнд 61.1 тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 2484 хүнд 2451.6 сая төгрөгийг олгосон байна. 

Холбоотой мэдээ