Ажилд зуучлагдсан иргэдийн 56 нь төрийн байгууллагад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-23 21:12:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн 11 дүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 296 хүн шинээр бүртгүүлж, 111 хүн ажилд зуучлуулан орсон байна. Ажилд шинээр орсон 111 иргэний 56 нь төрийн төсөвт байгууллагад, 32 нь нөхөрлөл, компанид, 23 нь бусад  аж ахуйн нэгж байгуулллагад зуучлагдан орсон байна.

Шинэ ажлын байранд 1005 иргэн ажилд зуучлагдсанаас 252 иргэн боловсруулах үйлдвэрт, 236 иргэн хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас ан агнуурын салбарт, 226 иргэн төрийн удирдлага, батлан хамгаалах албан журмын шаардлагаар133 иргэн барилга, 79 иргэн худалдаа, гэр ахуйн засвар, үйлчилгээ, 21 иргэн боловсролын салбарт, 13 иргэн эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт45 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт тус тус ажилд орсон байна.             

Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 124, Чулуут, Хотонт, Эрдэнэмандал, Жаргалант сум 71-79 ажлын байрыг, Хайрхан, Булган, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир 42-65 ажлын байрыг Өгийнуур, Хангай, Батцэнгэл, Цахир, Цэцэрлэг, Хашаат сум 20-32 ажлын байрыг Цэнхэр сум 8 ажлын байрыг бий болгожээ.  

12 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1101 ажилгүй хүн байгаагийн 534 (48.5%)  нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 27.0 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.0 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 183 нь дээд, 40 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 824 нь бүрэн болон бүрэн бус дунд, 43 нь бага боловсролтой хүмүүс байна. 

Холбоотой мэдээ