“Үнэгт” зөрлөг цахилгаан төвлөрүүлгийн микро процессын системд шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-23 18:56:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. УБТЗ-ын харьяа Зүүнхараа хэсэглэлийн “Үнэгт зөрлөг энэ сарын 22-ны өдрийн 19:00 цагаас эхлэн цахилгаан төвлөрүүлгийн микро процессын системд шилжжээ.

Энэ нь өртөөнүүдийн зам, сум, дохиолол бүх зүйлсийг компьютерийн хяналтаар зохион байгуулах боломж бүрдэж, үйл ажиллагааг нарийн хяналтад авч буй өндөр ач холбогдолтой ажил болжээ.      

УБТЗ 2014 оноос эхлэн зөрлөгүүдийн үйл ажиллаагааг орчин үеийн дохиолол холбооны дараагийн үе шат болох дэвшилтэт технологийн микро процессын системд шилжүүлэх ажлыг явуулж ирсэн байна.

1949 онд үүсгэн байгуулсан УБТЗ өргөжин тэлж, 1968 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа өртөөний “Үнэгт зөрлөгийн үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Тус зөрлөг нь 1972 он хүртэл бүрэн гар ажиллагаатай явж ирсэн бөгөөд 1972 онд цахилгаан төврөлүүлгийн системд шилжиж байсан аж. Өнөөдөр тус “Үнэгт зөрлөгт олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал үйлчлүүлэгчдийн үйлчлүүлэх тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, зөрлөгийн гадна дотно тохижилтын ажлыг хийсэн байна. Мөн зорчигчийн тавцанг шинэчилж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, 3-р замыг ашиглалтад оруулжээ.  

 

Холбоотой мэдээ