Байнгын төлөөлөгч М.Цэнгэг итгэмжлэх захидлаа барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-22 07:18:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч М.Цэнгэг тус байгууллагын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойдод энэ сарын 20-нд итгэмжлэх захидлаа барив.


Итгэмжлэх захидлаа гардуулсны дараа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойдтой Монгол Улс, ЦТБХГБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Монгол Улс Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгохын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн зорилт, хүчин чармайлтыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын хүч чармайлт, санаачилгын талаар танилцуулав.

Холбоотой мэдээ