Алс Дорнодын бараа эргэлтийг 12 дахин нэмэгдүүлэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-12-20 19:20:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан МҮХАҮТ-аас өнгөрсөн 7 хоногт “Монгол-ОХУ-ын Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” цахим уулзалтыг зохион байгуулав. Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч М.В.Васильев, Алс Дорнод болон Монгол Улсын хоорондох бараа эргэлтийг 12 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж буйг онцолсон юм.


Тэрбээр дээрх цахим хуралд тавьсан итгэлдээ, Монголын тал ОХУ-ын Эрхүү муж, Тува улс, Байгаль нуур, Алтайн хязгаар нутаг ба Бүгд Найрамдах Алтай Улс, хоорондоо багагүй зайтай Хабаровск, Красноярскийн нутаг дэвсгэрийн хооронд идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлэхийг хичээж байна. Зүүн хойд Азийн дэд бүсийн олон талт хамтын ажиллагаанд нөлөөлж буй хоёр талын болон олон талт хөрөнгө оруулалтын үйл явцыг загварчлах өргөн платформыг Буриад улсад бий болгож байна гэв.


Оросын Алс Дорнод ба Монгол Улсын хоорондох бараа эргэлтийг 42 сая ам.доллароос 500 сая ам.доллар болгож 12 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлснийг тэрээр тодотгосон. 



Алс Дорнодын Холбооны тойрогтой хийх худалдааны өсөлтийн томоохон боломж нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мод боловсруулах үйлдвэр, шингэрүүлсэн хий, био нөөц, эм зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг Монголд нэмэгдүүлэх, түүнчлэн үйлдвэр, барилгын томоохон ААН-үүдийг Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын төслийн хэрэгжилтэд холбож өгөх явдал юм.


Хорио цээрийн хязгаарлалтыг удахгүй цуцалсны дараа аялал жуулчлалын үйлчилгээний боломж асар их нэмэгдэнэ. Боловсролын үйлчилгээ, боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах үйлчилгээ үзүүлэх, ялангуяа Монгол Улсын мал эмнэлгийн албаны ажилчдыг сургах зэрэг чухал ач холбогдолтой.


Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хүрээнд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, БНХАУ-тай хиллэдэг Замын Үүд чөлөөт бүсийн хөгжлийн хөтөлбөрүүдийг нэгэн зэрэг дэмжиж ажиллах нь чухал ач холбогдолтой.

Улаан-Үдээс Тяньжин хүртэлх АН-3 болон Зүүн төмөр замын коридорын дагуух авто тээврийг сайжруулах төслийг шинэчилж байна гэдгийг тэрээр цохон тэмдэглэсэн юм. 


Холбоотой мэдээ