"Шивээ овоо" ХК-ийн 557.921 хувьцааг 1.2 тэрбум төгрөгөөр арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-20 15:37:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар 36.321.491.598.19 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаар: "Богд банк” ХК-ийн 12.5 сая ширхэг хувьцааг 31.7 тэрбум төгрөгөөр арилжсан байна. 

Анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон Үнэт цаасны компаниуд:




Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 71 компанийн 5.7 сая ширхэг хувьцааг 3,047,724,298.31 төгрөгөөр арилжив. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 




Багцын арилжаагаар: "Шивээ овоо" ХК-ийн 557,921 ширхэг хувьцааг 1,227,426,200 төгрөгөөр арилжлаа

Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ам.долларын 222 ширхэг бондыг нийт 61,954,526.82 төгрөгөөр арилжив. 



Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 374,237 ширхэг нэгж эрхийг 234,386,573.06 төгрөгөөр арилжжээ. Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 374,237 ширхэг нэгж эрхийг 234,386,573.06 төгрөгөөр арилжив.



12 дугаар сарын 17-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,817,948,930,194.04 төгрөг болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бол ТОП-20 индекс 42,114.80 нэгж болж өмнөх 7 хоногоос 2.09 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ