Хотын хяналтын камерыг 300 болгох санал гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 16:27:16

Орхон аймаг 2013 онд гудамж, талбайгаа камержуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 180 орчим байгаа ч цаашид 300 болгож нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ажээ.

Иймд камержуулалтын тоог нэмэхийн тулд орон нутаг санхүүжилт хийх хэрэгтэй байна гэж аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хууль зүйн хэлтэс мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд 3000 гаруй иргэн камер шүүлгэж эх сурвалж болгон ашиглажээ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, харуй бүрий үед гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг багасгаж чадсан байна. Тиймээс ирэх онд эл асуудлыг шийдэх хэрэгтэйг онцоллоо. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд