Энэ онд бүртгэгдсэн нийт дуудлага мэдээллийн 88 хувь нь ахуйн гал түймэртэй холбоотой байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-16 18:07:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 1689 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 88 хувь буюу 1494 нь ахуйн гал түймэр, 12 хувь буюу 195 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байна.


Дуудлагын дагуу НОБГ-ын алба хаагчид ажиллан 1343 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын 80 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.


Бүртгэгдсэн дуудлагыг өнгөрсөн оныхтой харьцуулахад 16 хувиар багассан үзүүлэлттэй байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ